Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Хэнтий аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 4 дүгээр сарын төлөв байдал
Хэнтий аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2023 оны 4 дүгээр сард Хэрлэн гол дээд, доод цэг, Онон гол-Биндэр, Онон гол-Дадал, Эг гол-Батширээт, Улз-Норовлин, Хурх-Өмнөдэлгэр, Балж-Дадал, Барх-Батширээт, зэрэг хяналт шинжилгээний 9 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2023 оны 4 дүгээр сард хийсэн Хэнтий аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Усны чанарын үзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Өндөрхаан дээд |
7.84 |
5.1 |
6.1 |
0.28 |
0.005 |
0.014 |
2 |
Өндөрхаан доод |
7.52 |
5.6 |
4.2 |
0.30 |
0.005 |
0.020 |
3 |
Онон-Биндэр |
4.6 |
0.31 |
0.003 |
0.018 |
||
4 |
Хурх-Өмнөдэлгэр |
3.8 |
0.15 |
0.009 |
0.106 |
||
5 |
Эг-Батширээт |
5.3 |
0.25 |
0.003 |
0.062 |
||
6 |
Барх-Батширээт |
4.2 |
0.12 |
0.002 |
0.002 |
||
7 |
Балж-Дадал |
4.6 |
0.23 |
0.003 |
0.024 |
||
8 |
Онон-Дадал |
3.5 |
0.14 |
0.003 |
0.096 |
||
9 |
Улз-Норовлин |
3.2 |
0.09 |
0.022 |
0.088 |
||
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Хэрлэн гол: Хэрлэн гол Өндөрхаан дээд, доод хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 154.7 мг/л 144.8 мг/л байна. Биохимийн хүчилтөрөгчийн агууламж Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас 2.1 болон 2.6 -аар давсан үзүүлэлттэй байгаа бол бусад агууламж хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүд ажиглагдаагүй байна.
Онон гол Онон-Биндэр, Онон-Дадал: Хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 69.9-116.5 мг/л байна. Онон голын хувьд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Эг гол: Хөтөлбөрийн дагуу Эг голын хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авсан. Усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 84.0мг/л байна. Эг голын хувьд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Улз гол: Хөтөлбөрийн дагуу Улз голын Улз-Норовлийн хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз голын усны эрдэсжилт 267.3 мг/л-т байна. Мөн нитрит (NO2) үзүүлэлт 0.002 мг/л-р стандартаас давсан үзүүлэлттэй байна. Бусад үзүүлэлт нь Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан ажиглагдаагүй.
Барх гол: Хөтөлбөрийн дагуу Барх голын хяналт шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Барх голын усны эрдэсжилт нь 108.2 мг/л хэлбэлзэж байсан байна. Барх голын хувьд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Балж гол: Хөтөлбарийн дагуу хяналт шинжилгээний цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 117.1 мг/л байна. Балж голын шинжилгээний дүнгээс үзэхэд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Хурх гол: Хөтөлбарийн дагуу хяналт шинжилгээний цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 149.4 мг/л байна. Хурх голын шинжилгээний дүнгээс үзэхэд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Дүгнэлт:
Хэнтий аймгийн гадаргын усны 2023 оны 4 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын усны эрдэсжилтийн дундаж нь 134.6 мг/л ба хамгийн их эрдэсжилттэй нь Улз гол 267.3 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Онон биндэр голын ус нь 69.9м/л-т хэлбэлзэж байлаа.
Хэнтий аймгийн гадаргын усны 2023 оны 4 дүгээр сарын Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад өндөрхаан дээд болон доод цэг дээр ууссан хүчилтөрөгч 1.52-1.84 мг/л, биохимийн хүчилтөрөгч 2.1-2.6 мг/л давсан. Мөн улз гол дээр нитрит 0.002 мг/л -р давсан бусад үзүүлэлт ХА-аас даваагүй байна.
ХЭНТИЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ